МУИС-ийн ОУХНУС-ийн Хүндэт доктор, Нийтийн Удирдлагын Тэнхимийн зочин профессор, АНУ-ын Анкорэж дахь Аляскийн их сургуулийн Профессор Др. Жон Даффиг Монгол Улсын Ерөнхийлөгч “Найрамдал” медалиар шагнасан байна.
“Найрамдал” медалиар Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг шагнадаг.
МУИС-ийн Хүндэт доктор, Проф. Др. Ж.Даффи “Найрамдал” медалиар шагнуулсантай холбогдуулан МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарч хүлээн авч уулзан баяр хүргэж, МУИС-ийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.
Нийтийн Удирдлагын Тэнхим