10th NUM-UOM JOINT STUDENT CONFERENCE
Монгол Улсын Их Сургууль болон Япон улсын Мияазакигийн Их Сургууль (МИС)-иас 10 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС, ШУС-ийн санхүүжилтээр МУИС, ШУС, БУС-ын Химийн тэнхимийн профессор О.Болормаагийн удирддаг “Хүрээлэн буй орчны эрсдлийн үнэлгээ, химийн хэмжил зүй” судалгааны багийн хамт олон 2022 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд МУИС-ийн хичээлийн төв байрны Эрдмийн танхимд амжилттай зохион байгууллаа. Хуралд:
- Хүрээлэн буй орчин
- Материал судлал
чиглэлээр судалгаа хийдэг бакалавр, ахисан түвшний нийт 12 оюутан залуус (Япон улсын МИС-ийн 2 оюутан, МУИС-ийн 10 оюутан) өөрсдийн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулж хэлэлцүүлсэн. Эрдэм шинжилгээний бага хурал:
- Аман илтгэл
- Ханан илтгэл гэсэн 2 үе шаттайгаар Англи хэл дээр явагдсан билээ.
Хурлын шүүгчээр МИС-ийн багш дэд профессор Asuka Inada, Химийн тэнхимийн дэд профессор Ч.Буян, Хими биологи инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Б.Амгалан нар ажиллаж, оноогоор байр эзлүүлэн эхний 3 байрын шилдэг илтгэгчдийг шалгаруулсан. Үүнд:
- Тэргүүн байр – ШУС-ийн Биологийн тэнхимийн магистрын 1-р түвшний оюутан Х.Лувсанбатын хэлэлцүүлсэн “Pattern recognition method from hydro chemical parameters to predict uranium concentrations in groundwater” илтгэл;
- Дэд байр – ШУС-ийн Химийн тэнхимийн магистрын 2-р түвшний оюутан Б.Минжмаагийн хэлэлцүүлсэн “Modified human hair as adsorbent for the removal of Zn(II) from wastewater ” илтгэл;
- Гуравдугаар байр – ШУС-ийн Химийн тэнхимийн магистрын 2-р түвшний оюутан Н.Ариунзулын хэлэлцүүлсэн “Evaluation of the efficiency of six commercial corrosion inhibitors used in circulating water” илтгэл тус тус шалгарлаа.
Амжилттай оролцсон нийт оюутан залуусдаа болон шилдэг илтгэл хэлэлцүүлсэн 3 оюутандаа цаашдынх нь судалгааны ажилд амжилт хүсэн баяр хүргэе.
МУИС, ШУС, БУС, Химийн тэнхим