МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 2021-2022 оны хичээлийн жилийн “УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын шилдэг үзүүлбэрийн тайлан тоглолтыг Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Ахмад настны үндэсний төв, БЗД-д байрлах “Өнөр бүл” хүүхдийн төвд тус тус амжилттай зохион байгууллаа.
Ахмад настны үндэсний төв нь 2 байртай бөгөөд нийт 150 гаруй ахмадууд амьдардаг. Урлагийн тоглолтыг Ахмад настны үндэсний төвийн 1,2 дугаар байранд тус тус зохион байгуулав. Өнөр бүл хүүхдийн төвд нийт 100 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд тайлан тоглолт гоцлол хөгжим, цэнгээнт бүжиг, хамтлаг хөгжим, хамтлаг дуу, чөлөөт бүжиг, гоцлол, язгуур урлагын үзүүлбэр бүхий байсан юм.
МУИС-ийн оюутнуудын урлагийн тоглолтыг хүлээн авч дэмжлэг үзүүлсэн Ахмад настны үндэсний төв, Өнөр бүл хүүхдийн төвийн хамт олонд талархал илэрхийлье.
Жич: Видео бичлэгт оруулсан дүрсийг тухайн байгууллагын зөвшөөрлийн дагуу ашиглав.