БНСУ-ын Chungnam Үндэсний их сургуулийн 2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

БНСУ-ын Chungnam Үндэсний их сургуулийн 2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх). 
  2. Хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх
  3. Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх 
  4. Хэлний түвшин: Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
  2. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх/
  3. Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж 
  4. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  5. Цээж зураг 3.5×4.5 /Цагаан дэвсгэртэй/

Доорх материалыг эхний шатанд шалгарсан оюутнууд бүрдүүлж өгнө.  

  • Санхүүгийн баталгаа (нэг улиралд 3800 ам. Доллар) Банкнаас тодорхойлолт авах
  • Сургуулийн тодорхойлолтонд апостиль гэрчилгээ авах 

Суралцах хугацаа: 1-2 улирал

Солонгос хэлний эрчимжүүлсэн хөтөлбөр: Хэрэв суралцагч зөвхөн Солонгос хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол 10 долоо хоногийн хугацаатай Солонгос хэлний сургалтад хамрагдах боломжтой. 

Солонгос хэлний сургалтын төлбөр 1’300’000 вон (Солонгос хэл орон судлалын ангийн суралцагчид үнэгүй хамрагдах боломжтой)

Судлах боломжтой хичээл: 2023 оны хоёрдугаар сард шинэчилсэн судлах боломжтой хичээлийн жагсаалт бэлэн болно. 

Дотуур байр: Дотуур байрны төлбөр нэг улиралд 1’200’000-1’350’000 вон (үүнд хоолны төлбөр багтсан болно) 

Жич: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө бсад зардлыг оюутан өөрөө хариуцна. 

Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. 

https://plus.cnu.ac.kr/html/en/sub01/sub01_010504.html 

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2022 оны 11 дугаар сарын 14-ны 12:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц ZIP файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар утасны дугаар болон хэдэн улирал (1-2 улирал) суралцах хүсэлтэй байгаа тухай мэдээллийн хамт илгээнэ үү. 

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоотод хүлээлгэн өгч баталгаажуулна. 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар