МУИС-ийн Номын сан нь дижитал эринд номын сангийн хөгжлийн хамгийн чухал суурь үзүүлэлт болох Номын сангийн програмаа уншигч хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, ашиглахад хялбар болгох үүднээс “FRONTEND” болон “BACKEND” хөгжүүлэлтийг хийн, номын сангийн Коха системийн шинэчилсэн хувилбарыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
“Frontend хөгжүүлэлт”-ийн хүрээнд МУИС-ийн номын сангийн /www.catalog.num.edu.mn/ системд “UX/UI” дизайн зурах, бүтээх, шинэчлэх зэрэг судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлтийн ажлууд хийгдсэн. Тус /www.catalog.num.edu.mn/ системийн шинэчлэгдсэн дизайнд “backend” холболт, нэмэлт хөгжүүлэлт зэргийг хийн номын сангийн үндсэн системийг UI/UХ дизайнтай холбон “Backend хөгжүүлэлт” хөгжүүлэлт хийгдсэн. “Коха програмын шинэчилсэн хувилбар” луу шилжүүлэх олон үе шаттай ажлыг амжилттай нэвтрүүлсэн нь уншигчдад цахим материалыг унших, каталогоос хайлт хийх, ном захиалах зэрэг номын сангийн програмыг ашиглахад хялбар, цаг хугацаа хэмнэсэн олон давуу талууд бий болсон.
Шинэчлэлттэй холбоотой заавар зөвлөгөөг номын сангийн зүгээс шат дараатай хүргэх бөгөөд хэрэглэгч та бүхэн системийн шинэчлэлтэй холбоотой санал хүсэлтээ library@num.edu.mn цахим шуудангаар болон 77307730-1415, 77307730-1429 дугаарын утсанд өгч бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.
Та бүхний сургалт, судалгааны ажилд өндөр амжилтыг хүсье.