Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс Их Британи, Америк судлалын тэнхимтэй хамтран “Academic English – Research paper writing” сургалтыг 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд амжилттай зохион байгууллаа.
Сургалт 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 11 дүгээр сарын 16-ны хооронд үргэлжилсэн бөгөөд сургагч багшаар АНУ-ын элчин сайдын яамны “English Language Fellow Program”-аар ирсэн Prof. Priscilla Eng ажиллаж, МУИС-ийн ШУС, ХШУИС, ОУХНУС, БС-ийн багш нар хамрагдаж, англи хэлээр өгүүлэл бичих арга барил, ур чадвараа хөгжүүлсэн юм.
БХЦСТ-өөс “Academic English – Research paper writing” 21 цагийн сургалтад идэвхтэй хамрагдсан 11 багшид батламж гардууллаа.
БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ