Ёс зүйн эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн хурал амжилттай болж өндөрлөлөө 

Share Button

МУИС-ийн  Философи, шашин судлалын тэнхим нь уламжлал болгон зохион байгуулдаг ёс зүйн эрдэм шинжилгээний IX хурлыг Дэлхийн философийн өдөр, МУИС-ийн 80 жилийн ойд зориулан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ШУТИС-ийн  БУХС, “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” ТББ-тай хамтран зохион байгууллаа 

ЮНЕСКО-оос энэ жилийн Дэлхийн философийн өдрийг “Айсуй хүнИрээдүйн хүн“ сэдвийн дор зохион байгуулж байна. Бид энэ жилийн ёс зүйн хурлыгАйсуй хүн: Даян дэлхийн шилжилт дэх ёс зүйн сорилтууд” гэсэн ерөнхий сэдвийн дор 1) Боловсролын ёс зүй, 2) Ирээдүйн ардчилал, ёс зүй, 3) Хүйс, жендэр, ёс зүй, 4) Дижитал шилжилтийн төвд хүнийг тавихуйгэсэн дэд сэдвийн хүрээнд илтгэлүүд хэлэлцэв.

Хуралд Иргэний ёс зүйн боловсрол хичээлийн хөтөлбөр, агуулгад хийсэн шүүмжлэлт эргэцүүлэл, их, дээд сургуулиудын ёс зүйн дүрэмд хийсэн системийн шинжилгээ, академик орчин дахь ёс зүйн асуудлыг олон улсын баримт бичгүүдэд тулгуурлан авч үзсэн нь, Монголын боловсролын салбар дахь ёс зүйн асуудлууд зэрэг ёс зүйн боловсролын асуудал, мөн хүйс, жендер ёс зүй, дижитал шилжилтийн ёс зүйн асуудал зэрэг сэдвүүдээр илтгэлүүд хэлэлцүүллээ.  

Айсуй цагийн иргэнийг бэлтгэн гаргах хариуцлагатай үүргийг хүлээсэн сургууль, багш нар, эцэг эх болон бусад оролцогчдын хувьд үе хоорондын ялгааг мэдрэх, орчин үеийн нийгэм, технологийн дэвшилтэй холбоотой шинээр гарч ирж буй үнэлэмжүүдийг зөв ойлгох, өв уламжлалаас ямар зүйлсийг дамжуулах ёстой вэ гэх мэт олон асуудал тулгамдаж байна.  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар