Оюутны эрүүл мэндийг дэмжих аяны хүрээнд Оюутан төгсөгчийн хэлтэс, МУИС-ийн эмнэлэг болон СБДЭМТ хамтран МУИС-ийн оюутнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулсан ба үзлэгт нийт 398 оюутан хамрагдлаа.
Тус үзлэгийн хүрээнд биохимийн шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, В С вирусын шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг болон цээжний рентген шинжилгээ хийгдлээ.
МУИС-ИЙН ЭМНЭЛЭГ
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС