БНСУ-ын Күүкмин их сургуулийн тэтгэлэгт оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

БНСУ-ын Күүкмин их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын тэтгэлэгт оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх). 
  2. Хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх
  3. Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх 
  4. Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
  5. Солонгост суралцаж байх хугацаанд Солонгос хэл, судлалын 1 хичээл заавал судлах
  6. Өмнө БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх
  7. Бусад ямар нэгэн тэтгэлэгт шалгараагүй байх
  8. Гадаадын (2 иргэншилтэй) иргэншилгүй байх 

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. Kookmin university Application form татах (бөглөх хэсгийг шивж оруулна, гарын үсгийг гараар зурна)
  2. GKS application form татах (бөглөх хэсгийг шивж оруулна, гарын үсгийг гараар зурна)
  3. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машигаас авсан байх/
  4. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машигаас авсан байх/
  5. Тодорхойлох захидал (Багшийн гарын үсэг, тамгатай байх, албан бичгийн загвараар бичсэн байна)
  6. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго бүхий эссэ – personal statement plan (1-2 хуудас, англи эсвэл солонгос хэл дээр шивсэн байх)
  7. Суралцах төлөвлөгөө бүхий эсээ – study plan (1-2 хуудас, англи эсвэл солонгос хэл дээр шивсэн байх) 
  8. Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификат (байгаа бол давуу тал болно)
  9. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)

Суралцах хугацаа: 1 улирал

Тэтгэлэг /дараах зардлыг БНСУ-ын Засгийн газраас олгоно/:

  • Сургалтын төлбөр
  • Стипенд: 500,000 вон
  • Суурьших зардал: 200,000 вон
  • Тээврийн зардал /нэг удаагийн/
  • Эрүүл мэндийн даатгал

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2022 оны 12 дугаар сарын 12-ны 12:00 цаг хүртэл.

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар