Хайж байна...

МУИС-ийн Санхүү, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Энхцэцэгт “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардууллаа

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлан, амжилттай ажилласан хэмээн МУИС-ийн Санхүү, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Баярын Энхцэцэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Өнөөдөр /2022.12.07/ МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарч “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г Б.Энхцэцэгт гардууллаа.

Төрийн дээд одон хүртсэн танд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар