МУИС-ийн Удирдах зөвлөлийн
хуралдааны товч мэдээлэл
МУИС-ийн Удирдах зөвлөл 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргав.
Хэлэлцсэн асуудал:
- МУИС-ийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай
- Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явцын сонсгол
- Бусад асуудал
Шийдвэрлэсэн нь:
- МУИС-ийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар батлав.
- МУИС-ийн захирлыг сонгон шалгаруулах тухай зарыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын их сургуулийн цахим хуудсанд журамд заасан хугацаанд байршуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
- Монгол Улсын их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд үнэлгээ, шинжилгээ хийх, нөхцөл байдлыг судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулж үр дүнг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор Удирдах зөвлөлд танилцуулахыг Захирлын үүрэг гүйцэтгэгч /Д.Бадарч/-д үүрэг болгов.
- Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг М.Дүгэрсүрэнгийн нэрэмжит болгох асуудлыг МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар шийдвэрлүүлэхээр тогтов.
Loading...