Боловсролын хуульд орсон өөрчлөлтийн талаар

Share Button

Боловсролын тухай хуулийн 43-р зүйлд Боловсролын харилцаанд оролцогчдын нийгмийн баталгааны тухай заасан байдаг.

2002 онд батлагдсан Боловсролын тухай хуулийн 43.1.4-д заасныг 2012 оны 5 дугаар сарын 9-нд  “… бүх шатны сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум тосгон багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс өмчийн хэлбэрийг үл харгалзан ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”  гэж өөрчлөн найруулжээ.

Үүний дараа 2012 оны 10 дугаар сарын 26-нд мөн хуулийн 43.1.4-т заасныг  “… төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт – үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох…” гэж өөрчлөн найруулсан байна. Энэхүү хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар