МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдааны товч мэдээлэл
МУИС-ийн Удирдах зөвлөл 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж МУИС-ийн УЗ-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны хурлын шийдвэрийн хэрэгжилт, МУИС-ийн сургалтын багц цагийн төлбөр, бусад төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай болон МУИС-ийн 2023 оны төсвийн тодотгол гэсэн асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.
Шийдвэрлэсэн нь:
- МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 08-р тогтоолоор МУИС-ийн захиргааны түр бүтцийг баталсан. МУИС-ийн удирдлагаас захиргааны бүтцийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээний талаарх танилцуулга хийж Сургалт эрхэлсэн захирлын ажил үүргийн хүрээний Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газрын харьяанд Бүртгэл, дүн шинжилгээний төвийг шинээр байгуулах, Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирлын ажил үүргийн хүрээний Технологи дамжуулах төвийг Шинжлэх ухаан, технологийн парк болгон өргөтгөхөөр шийдвэрлэв.
- Монгол Улсын Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын нэг багц цагийн төлбөр, ахисан түвшний сургалтын нэг багц цагийн төлбөр, гадаад оюутны сургалтын төлбөр, оюутны дотуур байрны төлбөр, үйлчилгээний бусад хураамж, хамтарсан хөтөлбөр болон зэргийн бус сургалтын төлбөрийг тус тус шинэчлэн тогтоов.
- Монгол Улсын Их Сургуулийн 2023 оны үйл ажиллагааны төсвийн тодотгосон орлого, зарлага, төсвийн жилд гүйцэтгэх хөрөнгө оруулалтын хэмжээг батлав.
Loading...
Loading...