Япон Улсын Сока их сургууль 2023 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлаж байна

Share Button

МУИС болон Япон улсын СОКА их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2023 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-4 дүгээр түвшний (хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж байх) болон ахисан түвшний төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Голч оноо бүх түвшинд 3.0 дээш байна.
  3. Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байна)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байна. Магистр, докторын суралцагчид бакалаврын дипломын дүнгийн жагсаалтыг мөн хавсаргах)
  3. Англи хэл дээр тодорхойлох захидал – 1ш. Харьяа тэнхим, удирдагч багшийн тодорхойлолт байх. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх.
  4. Сургалтын төлөвлөгөө Англи эсвэл Япон хэл дээр шивсэн байна. (Хамгийн багадаа 1 нүүр)
  5. Англи хэлний TOEFL, IELTS эсвэл япон хэлний JLPT онооны батламжийг хавсаргах. TOEFL IBT 71, IELTS 5.5, CEFR B2, JLPT N2
  6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш, 1MB-3MB хэмжээтэй)
  7. 3 сараас хэтрээгүй цээж зургийг файлаар илгээх (1MB-аас бага хэмжээтэй, 4см өндөр 3 см өргөнтэй) https://www.moj.go.jp/isa/applications/guide/photo_info?hl=en Энэ линкээр орж зургийн шаардлагатай танилцана уу.
  8. Санхүүгийн баталгаа (банкны албан ёсны баталгаа) батлан даагчийн тодорхойлолт татах 
  • 2 улирал суралцах бол 600,000 йен
  • 1 улирал суралцах бол 300,000 йенийн баталгаа гаргана.

9. Эрүүл мэндийн бичиг татах 

10. Вакцинжуулалтын судалгаа татах 

11. Эрүүл мэндийн түүх татах 

Хүсэлт гаргагчид бүрдүүлэх материалыг 1 багц PDF file болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Материал явуулахдаа овог нэр, утасны дугаарыг бичсэн байна. Зөвхөн зааврын дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг авахыг анхаарна уу.

Сургалтын төлбөр, зардал: Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө. Эрүүл мэндийн даатгал болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 15.00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг studentaffairs@num.edu.mn хаягаар илгээж Оюутны хөгжлийн төвд (МУИС-ийн хичээлийн II байрны ард байрлах Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоот) өөрийн биеэр авчирч өгнө. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.

Оюутны хөгжлийн төв нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Сока Их Сургуульд илгээнэ. Сока их сургууль нь сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар