Япон Улсын Токиогийн гадаад хэлний их сургууль 2023-2024 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа

Share Button

МУИС болон Япон улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн (Tokyo University of Foreign Studies) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  • МУИС-ийн бакалавр (дор хаяж 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй) болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх;
  • Англи хэлний CEFR (Common European Framework of Reference for Languages) B2, Япон хэлний N2 түвшний мэдлэгтэй байх;
  • Голч оноо 3.0 ба түүнээс дээш.

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
  2. Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх /
  3. Application form – pdf (tufs.ac.jp)
  4. Суралцах төлөвлөгөө doc (live.com)
  5. Эрүүл мэндийн бичиг pdf (tufs.ac.jp)
  6. JASSO тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд өөрийн зорилгыг тодорхойлсон эсээ 200 үгтэй /Японы Боловсролын яамнаас дэмждэг JASSO сангийн тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/ – docx (live.com)
  7. Паспортын хуулбар
  8. Санхүүгийн баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах – 900,000-1,000,000 йены баталгаа гаргана
  9. 3*4 хэмжээтэй 3 хувь цээж зураг эх хувиар, 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг file-аар JPG өргөтгөлтэй
  10. Шалгах хуудас – xls (live.com)

Суралцах хугацаа:1-2 семестр /өөрийн хүсэлтээр/

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой /шалгарсан тохиолдолд/

Дотуур байрны төлбөр: сарын 32000-46000 йен

Гадуур байрлах бол сарын төлбөр ойролцоогоор 60000-70000 йен

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл (файлын хэмжээ 2-4Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг Оюутны хөгжлийн төвд (МУИС-ийн 2-р байрны ард байрлах Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоотод) хүлээлгэн өгнө.

Токиогийн гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилтэй холбоотой мэдээллийг доорх линкээр холбогдон танилцана уу.

Оюутны хөгжлийн төв нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Токиогийн гадаад хэлний сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар