Жил бүрийн 3-р сарын 20-нд тохиодог Олон улсын Франц хэлтнүүдийн өдрийг тохиолдуулан “Fête de la Francophonie” буюу Франц хэлтнүүдийн баярыг 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ өдрүүдийн хүрээнд, Монгол-Францын төв, МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимтэй хамтран Монголд Улсад Франц болон франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор соёлын олон арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд эдгээр үйл ажиллагаанд МУИС-ийн франц хэл сурч буй нийт оюутнууд идэвхитэй оролцдог билээ.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол дахь нийт франц хэлтэн, соёлын төлөөллүүд, Монгол улсад суугаа Элчин сайдын яамдууд, сургалт судалгааны байгууллагууд, францын бизнес худалдаа, аялал жуулчлалын байгууллагуудыг нэгтгэдэгээрээ онцлог юм.
Эдгээр арга хэмжээнүүд танд франц хэл сурах хүсэл эрмэлзэлийг төрүүлж, цаашид үргэлжлүүлэн сурах урам зоригийг өгдөг.
2023 оны 24 дэх удаагийн Франц хэлтнүүдийн баяраар дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана.
- 3 сарын 10: Франц хэлтнүүдийн баярын нээлтийн үйл ажиллагаа
- 3 сарын 10-11-ны хооронд : Франц хэлтэн орнуудын кино наадам. Франц, Канад, Кибек киног монгол хадмалтайгаар “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үнэ төлбөргүй гаргана.
- 3 сарын 11-25-ны хооронд : Франц хэл дээрх тэмцээн уралдаан (цээж бичиг, шүлэг, дуу, бүтээлч зураг, 10-н үгээр наадья, Алтан өд) -ыг ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиудад болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Тэмцээнүүд нь хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчид гэсэн 3 ангилалд олон нийтэд нээлттэй явагдана.
- 3 сарын 18 : Франц хоолны дугуйлан. Элчин сайд нар өөрсдийн орны нэрийн хоолыг танилцуулж, хэрхэн бэлтгэх талаар сонирхуулах ба жорын дагуу Voilà рестораны ахлах тогоочийн амтат жороос суралцах болно.
- 3 сарын 25 : Хаалтын тоглолт. Тэмцээн тус бүрийн шилдэг оролцогчдын үзүүлбэр тоглолт болон 24 дэх удаагийн Франц хэлтнүүдийн баярын ялагчдыг тодруулах баяр дүүрэн мөч
- 3 сарын 26-нд : “Франц хэлтэн орнуудын хотхон” өдөрлөг Сүхбаатарын талбайд нээлттэй зохион байгуулагдах ба Франц хэлтэй холбоотой үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компани зэрэг 40 гаруй байгууллага өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл, урлагийн тоглолт зэрэг төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа явагдана.
Та бүхнийг эдгээр арга хэмжээн оролцохыг урьж байна.
Тэмцээнд бүртгүүлэх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг та манай Facebook хуудаснаас авна уу: https://www.facebook.com/profile.php?id=100063831444481
Холбоо барих:
Clara Desneulin, Монгол-Францын төвийн соёлын төслийн ажилтан, culture@afm.mn
Б.Цэцэгбаяр, Монгол дахь Кампус Францын төлөөлөгч ecf-ub@afm.mn