“Боловсрол судлал” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлэхийг урьж байна 

Share Button

МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимээс жил бүр эрхлэн гаргадаг “Боловсрол судлал” (ISSN:1818-8478) сэтгүүлийн 2023 оны дугаар хэвлэгдэх гэж байгаа тул багш, судлаачид та бүхэн сүүлийн үед хийж буй боловсрол судлал, сэтгэл судлал, заах арга зүйн чиглэлийн судалгааны бүтээл, өгүүллээ илгээн хэвлэн нийтлүүлэхийг урьж байна. 

“Боловсрол судлал” сэтгүүлийн 2023 оны дугаарын өгүүллийг 2023 оны 04 сарын 02-ийг хүртэл education.psychology@num.edu.mn цахим хаягаар хүлээн авна. 

Өгүүлэл хүлээн авах: 2023.03.16 – 2023.04.02 

Редакцын зөвлөл хянах: 2023.04.03 – 2023.04.14 

Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2023.04.17 

Өгүүллийг засах:  2023.04.17 – 2023.04.26 

Сэтгүүлийг хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх: 2023.04.27 – 2023.05.05 

Өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд өөр сэтгүүлд хэвлэн нийтлээгүй байх шаардлагатай. Та бүхэн манай сэтгүүлд нийтлэх өгүүллээ дараах загвар, шаардлагыг баримталж бичнэ үү. 

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [175.90 KB]

Лавлах утас: 75754400-2313 

Боловсрол, сэтгэл судлалын тэнхим 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар