Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс Их Британи, Америк судлалын тэнхимтэй хамтран хичээлийн жилийн улирал бүр зохион байгуулдаг эрдэм шинжилгээний өгүүлэл Англи хэлээр бичих “Academic English – Research paper writing” сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын ээлжит сургалтаа амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалт 2023 оны 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 23-ны хооронд үргэлжилсэн бөгөөд сургагч багшаар АНУ-ын элчин сайдын яамны “English Language Fellow Program”-ын хүрээнд Монгол Улсад ажиллаж байгаа профессор Присчила Инг /Priscilla Eng/ ажиллаж, МУИС-ийн ШУС, ХЗС, БС-ийн нийт 25 багш хамрагдаж, англи хэлээр өгүүлэл бичих арга барил, ур чадвараа хөгжүүлсэн юм.
“Academic English – Research paper writing” дараачийн сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд зохион байгуулна.
БАГШИЙН ХӨГЖИЛ, СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ТӨВ