МУИС-ийн “БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ”-ийн нээлт боллоо

Share Button

МУИС-ийн “БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ”-ийн нээлт 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн Боловсрол Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан, Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, МУИС-ийн захирал Д.Бадарч, МУИС-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, Эрдмийн зөвлөлийн төлөөлөл, Захиргааны зөвлөлийн гишүүд, ахмад багш нарын төлөөлөл, одоо ажиллаж байгаа эрдэмтэн багш нарын төлөөлөл, ажилтан албан хаагчдын төлөөлөл, суралцагчдын төлөөлөл болон тус барилгын ажлыг гүйцэтгэсэн компаниудын төлөөлөл оролцсон юм. Түүнчлэн төрийн өмчийн 5 их сургуулийн захирлууд хүрэлцэн ирж, төвийн үйл ажиллагаатай танилцав.

МУИС-ийн захирал Д.Бадарч БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийг нээж хэлсэн үгэндээ тус төвийг барих шийдвэр гаргаж, ажил хэрэг болгосон МУИС-ийн тухайн үеийн удирдлагууд, барилгын ажлыг гүйцэтгэсэн эрхмүүдэд онцлон талархал илэрхийлсэн бол БШУСайд Л.Энх-Амгалан МУИС-ийн манлайлал, цаашдын хөгжлийн талаар яамнаас дэмжиж ажиллахаа хэлсэн үгэндээ чухалчлан өгүүллээ.

МУИС-ийн БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийг нээж МУИС-ийн Захирал Д.Бадарч нээж үг хэлэв. 

МУИС-ийн БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн нээлтэнд мэндчилгээ дэвшүүлж БШУСайд Л.Энх-Амгалан үг хэлэв.   

МУИС-ийн БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийг МУИС-ийн захирал Д.Бадарч, БШУСайд Л.Энх-Амгалан нар албан ёсоор нээв. 

МУИС-ийн БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн нээлтэд ирсэн зочид.

МУИС-ийн БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн нээлтэд ирсэн зочид.  

МУИС-ИЙН “БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ”-ИЙН НЭЭЛТИЙН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮРЭЛЦЭН ИРЖ, ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, МУИС-ИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА.

МУИС-ийн БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн нээлтийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, тус төвтэй танилцав. Ерөнхий сайд Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, Хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийн төвийн үйлчилгээ, Эмнэлэгийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч дэлгэрэнгүй танилцсаны зэрэгцээ МУИС-ийн Бодлогын судалгааны лаборатори (POLICY LAB)-ийн харъяа судалгааны хүрээлэнгүүдээс эрхлэн гаргасан эрдэм шинжилгээний бүтээлүүдийн дээжтэй танилцаж, судалгааны үр дүнгийн талаар эрдэмтэн профессоруудтай санал солилцлоо.Түүнчлэн, МУИС-иас төрсөн гарааны компаниуд (START-UP)-ын хөгжүүлж буй шинэ технологийг сонирхож, хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар санал солилцлоо.

Хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийн төвийн үйлчилгээтэй танилцаж байна.

МУИС-ийн Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж байна. 

МУИС-ийн профессоруудын START-UP-ын бүтээгдэхүүнүүдийн дээжтэй танилцаж байна.

МУИС-ийн профессоруудын START-UP-ын бүтээгдэхүүнүүдийн дээжтэй танилцаж байна.   

МУИС-ийн профессоруудын START-UP-ын бүтээгдэхүүнүүдийн дээжтэй танилцаж байна.   

МУИС-ийн профессоруудын START-UP-ын бүтээгдэхүүнүүдийн дээжтэй танилцаж байна.   

МУИС-ийн профессоруудын START-UP-ын бүтээгдэхүүнүүдийн дээжтэй танилцаж байна.   

МУИС-ийн профессоруудын START-UP-ын бүтээгдэхүүнүүдийн дээжтэй танилцаж байна.   

МУИС-ийн профессоруудын START-UP-ын бүтээгдэхүүнүүдийн дээжтэй танилцаж байна.   

МУИС-ийн профессоруудын START-UP-ын бүтээгдэхүүнүүдийн дээжтэй танилцаж байна.  

Энэ үеэр Ерөнхий сайд, УИХ, ЗГ-ын гишүүд МУИС-ийн удирдлагуудтай тусгайлан уулзав. Уулзалтын эхэнд МУИС-ийн захирал Д.Бадарч сургуулийнхаа өнөөгийн байдлыг дэлхийн хөгжиж буй их сургуулиудын жишиг, чиг хандлагатай уялдуулан тайлбарлаж, уг тайлбартаа үндэслэж, МУИС-ийн талаар Засгийн газраас авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний үндэслэлийн талаар товч илтгэв. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд МУИС-ийн гүйцэтгэх үүргийг тодруулж, төр засгийн цогц бодлого, шийдвэр гарахад үндсэн суурь дэвсгэр болох цогц судалгаа хийх зорилго бүхий Бодлогын судалгааны лаборатори (POLICY LAB)-ийг МУИС дээр байгуулахын ач холбогдлыг чухалчлан танилцуулав. Ерөнхий сайд МУИС-ийн талаар тодорхой арга хэмжээ авч, бодлогын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 МУИС-ийн цаашдын хөгжлийн талаар ЗГ-аас авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний үндэслэлийн талаар захирал Д.Бадарч танилцуулж байна.  

Ерөнхий сайд МУИС-ийн БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ-тэй танилцаж, удирдлагуудтай уулзсаны дараа МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны А зааланд очиж, тэнд ирсэн 63 их, дээд сургуулийн төлөөлөл болох 400 оюутанд ЗГ-аас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д орсон оюутан залуусын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх “ШИНЭ СЭРГЭЛТ-ШИНЭ МЯНГАН” сэдэвт лекц уншиж, нэрэмжит тэтгэлгээ зарлаж, тэдний асуултад хариулж, чөлөөт ярилцлага хийв. Энэ уулзалтад УИХ, ЗГ-ын гишүүд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, төрийн өмчийн их сургуулиудын захирлууд оролцож, өөрсдийн чиг үүргийн дагуу оюутнуудын асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-аас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын тухай “ШИНЭ СЭРГЭЛТ, ШИНЭ МЯНГАН” бодлогын илтгэл хэлэлцүүлж байна. 

 БШУСайд Л.Энх-Амгалан Дээд боловсролын хуулийн төсөл дэх оюутнуудтай холбоотой заалтуудын тухай илтгэл хэлэлцүүлж байна. 

Ерөнхий сайдтай уулзаж байгаа оюутнуудын төлөөлөл  

Ерөнхий сайд оюутнуудын санал хүсэлтийг сонсов. 

Ерөнхий сайдын уулзалтад хүрэлцэн ирсэн зочид. 

БАГШ, ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн барилгын ажил 2021 оны 05 дугаар сараас тухайн үеийн удирдлагуудын санал, санаачлагын дагуу эхэлсэн ба нийт 4554.03 м.кв талбайтай үндсэн 5 давхар, доороо автомашины зогсоол бүхий зоорийн давхар, дээрээ өвлийн хүлэмж бүхий техникийн давхартай.

БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ нь оюутнуудын тав тухтай суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж, хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулах зорилготой юм.

МУИС-ийн БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ 

 В1 давхарт: 

  • 10 машины дулаан зогсоол, 

Автомашины зогсоол  

 1 дүгээр давхарт: 

  • Багш, оюутанд зориулсан зоогийн газар, 

“Эрдэм” зоогийн газар 

2 дугаар давхарт: 

  • Хэрэглэгчдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ буюу CONTACT CENTER, 
  • МУИС-ийн Брэнд дэлгүүр, 
  • Ахисан түвшний сургууль,  
  • Уулзалтын өрөө,  
  • ШУС-ийн Сургалтын алба,   
  • Хурлын өрөө, 

2 давхарын хүлээлгийн хэсэг. 

Хэрэглэгчдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ буюу CONTACT CENTER. 

3 дугаар давхарт: 

  • Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газар,  
  • Оюутны хөгжлийн бодлогын газар,  
  • Бүртгэл, дүн шинжилгээний төв, 
  • Оюутны хөгжлийн төв, 
  • Хөдөлмөр эрхлэлт, карьер үйлчилгээний танхим, 
  • МУИС-ийн эмнэлэг, 
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө, 

МУИС-ийн эмнэлэг.  

МУИС-ийн эмнэлэг.

МУИС-ийн эмнэлэг.

МУИС-ийн эмнэлэг.  

Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө   

Хөдөлмөр эрхлэлт, карьер үйлчилгээний танхим. 

4 дүгээр давхарт: 

  • Оюутны хөгжил эрхэлсэн захирал, 
  • Төгсөгчдийн холбоо, 
  • Иогийн өрөө, 
  • Ахмадын танхим,
  • Оюутны холбоо, 
  • GOLDEN GYM, 

4 дүгээр давхар. 

GOLDEN GYM.  

5 дугаар давхарт: 

  • Оюутнуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, 
  • Оюутны соёлын танхим, 
  • Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч,
  • Үйлдвэрчний эвлэлийн хороо, 
  • Технологи дамжуулах төв, 
  • NUM START-UP-Хамтын оффис байрлаж байна. 

Оюутнуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай. 

Оюутны соёлын танхим. 

Start-up хамтын оффис. 

БАГШ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ дээрээ өвлийн хүлэмж бүхий техникийн давхартай 

Өвлийн хүлэмж. 

 

МУИС-ийн ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР,  
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар