2023 оны 3 дугаар сарын 25-нд Олон улсын франц хэлний долоо хоногийг тохиолдуулан Франц хэлний монгол багш нарын холбоо, Францын элчин сайдын яам, Монгол-Францын төв, Франкофон хамтын ажиллагааны төв хамтран Франц хэлтнүүдийн баярыг Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгууллаа.
![]()
Уг баярын хүрээнд 3 дугаар сарын турш зохион байгуулсан Чээж бичиг уралдаан, Франц дууны уралдаан, Яруу найраг, Эсээ бичлэг, Алтан өд, Бүтээлч тэмцээнүүдийн төгсгөлийн шалгаруулалт явагдаж, шагнал гардуулах ёслол болов.
![]()
МУИС, Сити, Монгол–Францын төв, Батлан хамгаалахын их сургууль, Франц дунд сургууль, FLAM франц дунд сургууль, Нийслэлийн 1-р дунд сургууль, Улаанбаатар хотын олон улсын дунд сургууль, Хобби, Элит олон улсын дунд сургуулийн давхардсан тоогоор нийт 200 гаруй суралцагч оролцож авъяас, мэдлэг чадвараа сорилоо.
![]()
![]()
![]()
![]()
Үүнээс МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн франц хэлний түвшний оюутнууд амжилттай оролцлоо. Тус салбарын франц хэлний 3-р түвшний оюутан Цоожсүрэнгийн Золбоо Эсээ бичлэгийн уралдаанд түрүүлж, Франц улс руу аялах эрхийн бичгээр шагнууллаа.
![]()
Франц хэлний эссэ бичлэгийн уралдаанд:
1-р байр Ц.Золбоо МУИС-ийн 3-р түвшин Францад аялах эрхийн бичиг
2-р байр Б.Айгерим МУИС-ийн 4-р түвшин
3-р байр О.Эмүжин МУИС-ийн 3-р түвшин
4-р байр З.Тэмүүнболд МУИС-ийн 4-р түвшин
5-р байр Э.Мягмарсүрэн МУИС-ийн 3-р түвшин
Франц дууны уралдаанд:
1-р байр Т.Жавхлантөгс
2-р байр Э.Марал МУИС-ийн 2-р түвшин
3-р байр Э.Билэгжаргал МУИС-ийн 4-р түвшин
4-р байр М.Ариунсэтгэл МУИС-ийн 1-р түвшин
5-р байр С.Энхмэнд МУИС-ийн 1-р түвшин
Франц хэлний яруу найргийн уран уншлагын уралдаанд:
1-р байр А.Аяшахан МУИС-ийн 2-р түвшин
2-р байр Д.Тэмүүлэн МУИС-ийн 2-р түвшин
3-р байр Э.Марал МУИС-ийн 2-р түвшин
4-р байр Б.Нандин-Эрдэнэ МУИС-ийн 2-р түвшин
Цээж бичгийн уралдаан
Анхан шат
1-р байр: М.Шүрэнчимэг МУИС-ийн 2-р түвшин
2-р байр: Г.Ганчимэг МУИС-ийн 2-р түвшин
3-р байр: Б.Хулан МУИС-ийн 2-р түвшин
4-р байр: А Аяшахан МУИС-ийн 2-р түвшин
5-р байр: Э.Марал МУИС-ийн 2-р түвшин
Дунд шат
1-р байр: Л.Бүжинлхам МУИС-ийн Франц хэл судлалын 3-р түвшин
3-р байр: Б.Өлзийтогтох МУИС-ийн Франц хэл судлалын 3-р түвшин
4-р байр: О.Эмүжин МУИС-ийн Франц хэл судлалын 3-р түвшин
5-р байр: Ц.Золбоо МУИС-ийн Франц хэл судлалын 3-р түвшин
Дээд шат
1-р байр: Б.Айгерим МУИС-ийн Франц хэл судлалын 4-р түвшин
2-р байр: Д. Дархижав
3-р байр: З.Тэмүүнболд МУИС-ийн Франц хэл судлалын 4-р түвшин
4-р байр: Э.Мишээл МУИС-ийн төгсөгч
5-р байр: Л.Намуун МУИС-ийн Франц хэл судлалын 4-р түвшин

