БНСУ-ын Dankook их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх),
- Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх,
- Голч дүн 2.7-оос дээш
- Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дундаас дээш мэдлэгтэй байх,
- Бие болон сэтгэл санааны хувьд эрүүл байх.
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:
- Суралцах төлөвлөгөө (Study plan) –
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
- Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификат (байгаа бол давуу тал болно)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
Суралцах хугацаа: 1-2 улирал
Хичээл болон хөтөлбөрийн мэдээлэлтэй доорх линкээр орж танилцана уу.
List of Courses in English https://www.dankook.ac.kr/web/international/courses-in-english
List of Courses in Korean https://webinfo.dankook.ac.kr/tiac/univ/lssn/lpci/views/lssnPopup/tmtbl.do
Дотуур байрны талаар мэдээллийг доорх линкээр орж авна уу.
Student Housing – DKU International (dankook.ac.kr)
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 20-ны 12:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Эцсийн шалгаруулалтыг Dankook их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ