Б-ийн нэхэмжлэлтэй МУИС-д холбогдох Иргэний хэрэг Орхон аймгийн шүүхээр хянан шийдвэрлэгдлээ

Share Button

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол Улсын их сургуульд холбогдох, Б-ийн нэхэмжлэлтэй Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 22.648.222 /хорин хоёр сая зургаан зуун дөчин найман мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн танхимд хуралдлаа.

Хуралдаанаар Монгол Улсын их сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулж шүүх хуралдааанд амжилттай оролцов.

Монгол Улсын Засгын газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар тогтоолоор Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тогтоолоор МУИС-ийн Эрдэнэт салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс зогсоосонтой холбогдуулан салбар сургуулийн бүтцээс хассан, Эрдэнэт цогцолбор дээд сургууль нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцэд хамаарч байгаа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар тушаалаар нотлогдсон тул Монгол Улсын их сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдлээ.

 

ХУУЛЬ, ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар