МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдааны товч мэдээлэл
МУИС-ийн Удирдах зөвлөл 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргав.
Шийдвэрлэсэн нь:
- Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд батлагдсан нэршлээр МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрыг акталж буулгах, шинээр барих асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан зөвшөөрөл авч шийдвэрлүүлэхийг МУИС-ийн захирал /Д.Бадарч/-д үүрэг болгосугай.
- Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг ханган нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах, шаардлагатай санхүүжилтийг Удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхийг МУИС-ийн захирал /Д.Бадарч/-д даалгасугай.
- МУИС-ийн хичээлийн 7 дугаар байрны зураг төсөл, төсвийг шинэчлэн боловсруулж батлуулах, барих бэлтгэл ажлыг зохион байгуулахыг МУИС-ийн захирал /Д.Бадарч/-д даалгасугай.
Loading...