Тэтгэлгийн зорилго: Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих сан нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг МУИС хийж, шалгарсан суралцагчийн материалыг Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих санд илгээх болно.
Тэтгэлэгт хамруулах оюутны тоо: Нийт 6 суралцагчийг тэтгэлэгт хамруулна.
- ШУС-ХУС-ын Ази судлалын тэнхимийн Солонгос хэлний хөтөлбөрөөр суралцаж буй 1 суралцагч
- ОУХНУС-ийн Солонгос хэлийг заавал судлахаар сонгон суралцаж буй 1 суралцагч (Монгол-Солонгосын харилцаагаар судалгаа хийх сонирхолтой бол давуу тал болно.)
- Бусад хөтөлбөрөөр суралцаж буй 4 суралцагч
Тэтгэлгийн хэмжээ: Нэг улирлын сургалтын төлбөр
Тэтгэлгийн шаардлага:
- МУИС-ийн идэвхтэй төлвийн бакалаврын 2 ба 3-р түвшний суралцагч байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд байж болно. (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт)
Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж оюутны хөгжлийн төвийн тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд өгнө. Тэтгэлгийн хүсэлтийг сургалтын сиси системд гаргах ба бичиг баримтыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны баасан гарагийн 12.00 цаг хүртэл МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны Оюутны хөгжлийн төвийн 306 тоотод хүлээн авна.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@gmail.com
Оюутны хөгжлийн төв
ШУС, Ази судлалын тэнхим