МУИС-ийн Номын сан “Дэлхийн номын өдөр”-ийг амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ

Share Button

МУИС-ийн Номын сан “Дэлхийн номын өдөр”-т зориулсан өдөрлөгийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр оюутан залуусынхаа дунд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд:

  • Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн академич Р.Отгонбаатартай “Монгол ном хэвлэлийн эртний өвөөс” сэдвээр оюутнуудтай уулзалт зохион байгуулсан.
  • 2022-2023 оны хичээлийн жилийн “Шилдэг уншигч”-ыг тодруулж талархлын бичиг, дурсгалын зүйл гардуулав.

1-р байрт ХЗС-ийн оюутан Б.Мөнхтуул 659 ном уншсан амжилтаар

2-р байрт БС-ийн оюутан Ш.Сумъяахүү 650 ном уншсан амжилтаар

  • Өөрийн сэтгэлд хоногшсон ертөнцийг үзэл үзлийг төлөвшүүлж эсвэл амьдралыг нь өөрчилж чадсан номыг бусаддаа уншихыг санал болгох зорилгоор бичсэн оюутнуудын сэтгэгдэлүүдээс шилдэг сэтгэгдэл шалгаруулж шагналт байр тодруулсан.

1-р байрт ХЗС-ийн оюутан Б.Ууганзаяа

2-р байрт ХЗС-ийн оюутан М.Тэргэл шалгарсан

Танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнийг уншигч, оюутнуудын дунд зохион байгуулж хоёр шагналт байр тодрууллаа.

  • “Шавар шахмалаас эхлэн өнөөгийн цахим номын хэлбэр хүртэлх ном хэвлэлийн хувьсгал”-ын талаар  он цагийн хэлхээсийн  дагуу фото  зургийн үзэсгэлэн
  • Нобелийн шагналтнуудын зохиолууд болон зохиол нь кино дэлгэцнээ мөнхөрсөн бүтээлүүдийн дээжээс гаргасан үзэсгэлэн
  • Залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих, ном болон ном унших нь хичнээн чухал болохыг танин мэдүүлэх зорилгоор “Санаанаас гарахгүй сайхан ном” сэдэвт өөрсдийн уншсан номын талаарх оюутнуудын сэтгэгдлүүдээр гаргасан үзэсгэлэнг тус тус зохион байгуулав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар