МУИС дараах талбайг кофе шоп, цайны газрын чиглэлээр түрээслүүлнэ. Сонирхсон этгээд материал хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө материалаа ирүүлнэ үү.
- Номын сангийн барилгын нэг давхарт байрлах 114.6 м2 талбайг кофе шоп чиглэлээр
- БЭЛАС-ийн 1 давхарт байрлах 23.5 м2 талбайг цайны газрын чиглэлээр
Сонгон шалгаруулалтын ерөнхий шаардлага
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа | 2023 оны 5 сарын 10-ны өдрийн 13 цагаас өмнө |
Материал хүлээн авах хаяг | МУИС-ийн хичээлийн 4-р байрны 214 тоот
|
Материал нээх хугацаа, хаяг байршил | МУИС-ийн хичээлийн 5-р байрны 106 тоотод
5 сарын 10-ны өдрийн 13 цаг 30 минутанд нээнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Кофе шоп: 15,000 (Арван таван мянга) төгрөг
Цайны газар: 10,000 (Арван мянга) төгрөг Түрээсийн гэрээнд ашиглалтын зардал багтаагүй. |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл | Шаардлагагүй |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | Түрээслэгчийн үнийн санал, үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө, туршлага, хүний нөөцийн мэдээлэл, санхүүгийн чадавхид үндэслэн үнэлгээ хийж, сонгон шалгаруулна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Санал ирүүлж байгаа этгээд дараах материалыг бүрдүүлж, дугтуйлж, битүүмжлэн ирүүлнэ.
|
Санамж: Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн өмийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51-дүгээр тогтоолоор батлагдсан Сонгон шалгаруулалтын баримт бичиг, шалгарсан этгээдтэй байгуулах гэрээний төслөөс тус тус харна уу.
Түрээслүүлэх байр, талбайг өмч эзэмшигч Монгол Улсын Их сургууль дээр очиж үзэж болох бөгөөд нэмэлт мэдээллийг 77307730 /4117/ утсаар авна уу.
Хаяг: СБД, 6-р хороо, Их сургуулийн гудамж 1, МУИС, Хичээлийн 4-р байр, 2 давхарт, 214 тоот.
Холбогдох албан тушаалтан: Н.Батсүх, Менежментийн тэнхим, Бизнесийн сургууль
- Оролцогч нь ирүүлэх материалаа битүүмжлэн, хаяг, холбоо барих мэдээллийг тодорхой бичиж ирүүлэх ба ирүүлж буй материалын жагсаалтыг товьёглон, тогтоосон цагт ирүүлсэн байна.
- Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна.