МУИС-ийн Индэр лекц, уулзалт болно

Share Button

МУИС-ийн оюутнууддаа зориулан уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн ИНДЭР цуврал лекцийг зохион байгуулахаар боллоо. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Хаана: МУИС-ийн хичээлийн төв байрны Дугуй танхимд

Хэзээ: 2023 оны 5-р сарын 1-ний өдөр  Даваа гарагт 17:00 цагт

Байгалийн ухаан болон техник технологи, инженерчлэлийн салбарын профессор багш, судлаач, оюутан нарт нээлттэй лекц-семинар болно оо!

Мэдээллийг хавсаргасан файл, QR кодоос авна уу!

Жич: Дээд боловсролын Инженерчлэлийн салбарыг хөгжүүлэх төсөл болох MJEED хөтөлбөрийн “Нано материал, түүний хэрэглээ” дэд төслийн хүрээнд ирж буй  профессор Айкава Масаюүки нь цөмийн инженерчлэл, цөмийн физик, цөмийн урвалын өгөгдөл зэрэг судалгааны чиглэлээр сонирхолтой лекц хэлэлцүүлэг хийх болно.

Модератор: Нано шинжлэх ухаан, нанотехнологийн хөтөлбөрийн оюутан Б.Мөнхжин

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар