2025 оноос төрийн албан хэрэг хөтлөлтөд монгол бичгийг хэрэглэхтэй холбоотойгоор оюутан, залууст монгол хэл бичгээ таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2023 оны 05 сарын 04-ний өдөр МУИС-ийн Номын сангийн зүгээс “Үндэсний бичиг үсгийн баяр-2023” өдөрлөгийг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх ”Хос уянга” нэгдлийн оюутнуудтай хамтран зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд “Хичээнгүй бичиг”-ийн уралдаан, “Үндэсний бичгээ өвлөн бахархъя” эсээ бичгийн уралдааныг тус тус зохион байгуулж шагналт байруудыг тодруулан дурсгалын зүйл гардуулав.
Хичээнгүй бичгийн уралдаанд
- I байр. Б.Долгорсүрэн
- II байр. А.Мөнх-ундрал
- III байр. Б.Нямсүрэн
“Үндэсний бичгээ өвлөн бахархъя” эсээ бичгийн уралдаанд
- I байр. С.Оюунбилэг
- II байр. А.Аминсарнай
- III байр. У.Сүхбат
Энэхүү өдөрлөгийн үеэр МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй үндэсний бичиг үсэгтэй холбоотой бүтээлийн сэдэвчилсэн үзэсгэлэн, өмнөх жилүүдийн уран бичлэгийн уралдаанд оролцож байсан бүтээлийн үзэсгэлэнг тус тус гаргаж уншигч хэрэглэгчидтэй танилцууллаа.