ДЭЭД БОЛОВСРОЛЫН АСУУДЛААР СУДАЛГААНЫ ДОТООД ТӨСӨЛ ЗАРЛАЖ БАЙНА

Share Button

МУИС-ийг 2011-2020 онд хөгжүүлэх стратегийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх, дээд боловсролын талаарх МУИС-ийн бодлого, баримтлах үндсэн зарчмыг тодорхойлоход хэрэглэх зорилгоор дараах чиглэлээр судалгааны дотоод төсөл зарлаж байна. Профессор багш, судлаач та бүхнийг оролцохыг урьж байна.

  1. 1.      Судалгааны ерөнхий сэдэв: Дээд боловсролын бодлогын шинжилгээ

Дэд сэдэв:

  • Төрийн дээд боловсролын талаарх сүүлийн 20 жилийн бодлого, стратеги, тэдгээрийн хэрэгжилт
  • Дээд боловсролын санхүүжилт, менежмент
  1. Судалгааны ерөнхий сэдэв: Дээд боловсролын эрэлт, нийлүүлэлтийн шинжилгээ

Дэд сэдэв:

  • Дэлхийн дээд боловсролын зах зээлийн хандлага
  • Монголын дээд боловсролын эрэлт, нийлүүлэлтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал
  • Монгол оюутнуудын гадаадад суралцах сонирхол, чиглэл
  1. 3.      Судалгааны ерөнхий сэдэв: Сургалтын хөтөлбөрийн шинжилгээ

Дэд сэдэв:

  • Бакалаврын зэрэг олгох сургалтын чиглэл, хөтөлбөрийн судалгаа
  • Салбар дамнасан /interdisciplinary and multidisciplinary/ хөтөлбөр бий болгох, хөгжүүлэх боломж

Дээрх ерөнхий сэдэв бүрээр нэг судлаачдын баг /нийтдээ гурван баг/ шалгаруулах ба судалгааны ажил 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 15-ний хооронд үргэлжилнэ. Баг бүр судалгааны ажил эхэлснээс хойш нэг сарын дараа дунд хугацааны тайлан, 2013 оны 2 дугаар сарын 15-нд эцсийн тайланг гэрээлэгч талд хүлээлгэн өгч, судалгааны ажлын үр дүнг танилцуулсан хэлэлцүүлэг хийнэ. Баг бүрийн ажлын санхүүжилтийн хэмжээ 5 сая төгрөг болно.

Төслийн саналын загвар, төслөөс хүлээгдэж буй үр дүн, судлаачдын багт тавьж буй шаардлагын талаарх мэдээллийг http://www.num.edu.mn цахим хуудас дахь Бакалаврын сургалтын алба/Холбоотой мэдээлэл хэсгээс авна уу.

Дотоод төсөлд оролцох хүсэлтэй профессор багш, судлаачид 2012 оны 12-р сарын 25-ны дотор төслийн саналыг загварын дагуу бэлтгэн, доор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

 

МУИС-ийн БСА-ны ахлах мэргэжилтэн Ж.Байгалмаа

Хичээлийн 1 дүгээр байр, 220 тоот өрөө

Утас: 318161, 77307730 /1124, 1125/
Цахим шуудан: num_baigal@yahoo.com, baigal@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар