“Towards Green Future with Structured Catalysts” сэдэвт нээлттэй лекц болно

Share Button

Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрийн хүрээнд МУИС-д хэрэгжиж буй “Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь”- (TACMEE) төслийн хамтрагч Унгарын Сегедийн их Сургуулийн дэд проф. Андраш Сапи байгалийн ухаан болон техник технологи, инженерчлэлийн салбарын профессор багш, судлаач, оюутан нарт зориулан “Towards Green Future with Structured Catalysts” сэдэвтэй нээлттэй лекц унших тул та бүхэн хүрэлцэн ирж сонирхоно уу.

2023 оны 5-р сарын 17-ны өдөр буюу Лхагва гарагт 10.30 цагт МУИС-ийн Номын сангийн 203 тоот өрөөнд лекц болох тул та бүхнийг оролцохыг урьж байна.

Илтгэлийн хураангуйтай танилцана уу.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [172.29 KB]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар