Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Жавзандуламын Ганбаатарын “Монгол хэлний дагавар: байр, үүрэг, хэрэглээ” номын нээлт 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр боллоо.
Энэхүү нэг сэдэвт бүтээл “Үг бүтээх дагаврын байр”, “Хэв, олон тооны дагаврын байр”, “Үг бүтээх дагаврын утгын холбоо” гэсэн гурван бүлэгтэй бөгөөд орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагавар, түүний байр, үүрэг, хэрэглээний тухай өгүүлнэ. Үг бүтээх дагаврын байрыг судлах нь шинэ үг бүтээх, нэр томьёог хэл шинжлэлийн үүднээс зөв оноон тогтоох гол шалгуур болдог байна. Тиймээс уг бүтээлд дагаврын байрын тогтолцоог зөрчиж үүссэн үгсийг судлан тогтоохын зэрэгцээ дэд бүтээвэр, нэрших үзэгдэл, өсгөвөр залгах ёс, бүтээврийн авиалбар зүйн үзэгдэл, төсөөгөөр үг бүтэх зэрэг хэлний захын үзэгдлийн тухай бичжээ.
Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Домийн Төмөртогоо, Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Цэдэвийн Өнөрбаян, Монгол Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Мөнхжаргалын Базаррагчаа, хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо.
МУИС, ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, дэд профессор Ж.Ганбаатарын
“Монгол хэлний дагавар: байр, үүрэг, хэрэглээ” сэдэвт ном
Хүндэт зочид: Академич Д.Төмөртогоо, Ардын багш Ц.Өнөрбаян, Академич Л.Болд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн М.Базаррагчаа болон МУИС, ШУА, МУБИС-ийн төлөөлөл.
МУИС, ШУС-ийн захирал доктор, профессор Д.Заяабаатар
МУИС, ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, дэд профессор Ж.Ганбаатар
Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян
МУИС, ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч доктор Т.Эрдэнэ-Очир
Хүндэт зочид
МУИС, ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн хамт олон
МУ-ын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон
МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн хамт олон
МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн 2007 оны төгсөгчид