ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын ахлах багш Б.Дулмаа, МУИС-ийн магистрантурт суралцаж төгссөн БНСУ-ын иргэн Хан Жонтаг нар санаачлан БНСУ-ын SKY investment болон хувь хүмүүсийн ивээн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Солонгос хэл–орон судлал, Солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй 3 суралцагчдыг дэмжин анх удаа тэтгэлэг олгож эхэлсэн юм.
“SKY” сайн үйлсийн тэтгэлэг нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д идэвхтэй суралцаж буй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготойгоор 2022-2023 оны хичээлийн жилээс МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Солонгос хэл–орон судлал, Солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцагч, ОУХНУС-ийн Солонгос хэл заавал судлахаар сонгон судалж буй суралцагч, ШУС-ийн БУС-ын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй суралцагчдыг дэмжиж 5 суралцагчдад тэтгэлэг олгох гэж байна.
SKY” сайн үйлсийн тэтгэлгийн батламж гардуулах ёслол 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 502 тоот танхимд боллоо. Ёслолын ажиллагаанд МУИС-ийн Оюутны хөгжил бодлогын газрын дарга, доктор В.Дашдаваа, МУИС, ОУХНУС-ийн захирал, доктор, профессор
Ж.Баттогтох, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал доктор, профессор Н.Алтантөгс, МУИС, ШУС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал доктор, профессор Б.Эрдэнэцогт, Ази судлалын тэнхимээс доктор, профессор Д.Сайнбилэгт, ахлах багш Б.Дулмаа, ахлах багш, доктор Г.Эрдэнэчимэг, багш С.Энхчимэг нар суралцагчид баяр хүргэн тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
2022-2023 оны хичээлийн жилийн энэ удаагийн тэтгэлэгт Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Г.Хишигжаргал, ОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч А.Анундарь, 3-р түвшний суралцагч А.Сумъяасүрэн, 2-р түвшний суралцагч О.Төрмандах, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Биохими хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Ж.Нандин-Эрдэнэ нар шалгарч тэтгэлгийн батламжийг хүлээн авлаа.
Тус тэтгэлгийг гардан авсан суралцагчдадаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ