МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч асан, Монгол улсын гавьяат багш, Академич, Профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурал 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр МУИС-ийн төв байр, Эрдмийн зөвлөлийн танхимд болно.
ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
Цаг | Сэдэв | Илтгэлч |
14.00-14.10 | Хурлын нээлт | Проф. Д.Бадарч
МУИС-ийн захирал |
14.10-14.35 | Академич Н.Содном – Төр, нийгмийн зүтгэлтэн | Проф. С.Даваа
Цөмийн энергийн комиссын ажлын алба |
14.35-15.00 | Академич Н.Содномын эрдэм шинжилгээний бүтээлийн тойм | Проф. Г.Хүүхэнхүү
Д-р. Д.Ичинхорлоо МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв |
15.00-16.00 | Мэндчилгээ, дурсамж, сэтгэгдэл | Хүндэд зочид, ахмад багш, эрдэмтэн судлаачид, хамтран зүтгэгчид, шавь нар |
16.00-16.30 | Цайны завсарлага, үзэсгэлэн | Дугуй танхимын өмнө |
16.30-17.10 | “Үйлс нь мөнхөрсөн эрдэмтэн” баримтат кино
|