“Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар IV”-ыг зохион байгуулна

Share Button

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим, Математик хэрэглээ төвөөс санаачлан Монгол Улсын нийгэм эдийн засгийн олон талт асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх, математикийн судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий “Study Group Mathematics with Industry” буюу “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар”-ыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд дөрөв дэх удаагийн семинар 2023 оны 06 сарын 05-09-ны өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн 502 тоотод явагдана.

Энэ удаагийн семинарт

– Бэлчээрийн доройтлыг ангилах, зэрэглэл тогтоох

(Экосистемийн Судалгааны Төв, ХААИС)

– Улаан хөлт хөгчүү буюу жижиг биетэй эргийн шувууны морфологийн зарим хүндэвтэр хэмжилтийн алдаатай утгыг нөхөх статистик загвар зохиох

(Монголын Шувуу Хамгаалах Төв ТББ)

– Улаанбаатар хотын авто замын ачаалалд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөний үзүүлж буй нөлөөг судлах

(Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв УТҮГ)

асуудлууд хэлэлцэгдэхээр сонгогдсон байна.

Уг семинарыг сонирхож буй байгууллага, эрдэмтэн судлаач та бүхнийг anuudari@seas.num.edu.mn хаягаар холбогдож, оролцохыг урьж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар