МУИС-тай хамтын ажиллагаатай дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг Сөүлийн үндэсний их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдаж байна. Тус тэтгэлэг нь хөгжиж буй орнуудын үндэсний тэргүүлэх их дээд сургуулиудын багш нарт зориулсан докторын хөтөлбөрийн бүрэн тэтгэлэг бөгөөд 2024 оны хаврын улирлаас хичээллэж эхлэх болно.
Бүх салбарын багш, судлаачид өргөдөл гаргах эрхтэй бөгөөд инженерчлэл, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хөгжил судлал болон Солонгос судлалын салбарын өргөдөл гаргагчид давуу талтай.
Тус тэтгэлэгт:
- 6 хүртэлх хичээлийн улирлын сургалтын төлбөр
- 1,500,000-2,000,000 воны сар тутмын тэтгэлэг
- 2 талын онгоцны зардал
- Солонгос хэлний сургалтын төлбөр
- Эрүүл мэндийн даатгал
- Хүүхдийн тэтгэмж тус тус багтана.
Тавигдах шаардлага:
- Докторын зэрэггүй, хөгжиж буй орны үндэсний тэргүүлэх их, дээд сургуулийн багш байх.
- 2024 оны хаврын улиралд Сөүлийн үндэсний их сургуулийн докторын хөтөлбөрт шинээр элссэн суралцагч
Бүртгүүлэх:
- 2023 оны 07 дугаар сарын 03-07-ны өдрийн хооронд онлайнаар (https://en.snu.ac.kr/admission) элсэлтийн бүртгэл явагдана.
Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Сөүлийн үндэсний их сургуулийн +82-2-880-2519 утсаар, intlscholarship@snu.ac.kr цахим шуудангийн хаягаар холбогдож авах эсвэл https://en.snu.ac.kr/admission/overview/notice?md=v&bbsidx=142238 холбоосоор нэвтэрч үзнэ үү.
Сөүлийн үндэсний их сургуульд элсэхтэй холбоотой мэдээллийг https://en.snu.ac.kr/admission/graduate/application холбоосоор нэвтэрч үзнэ үү.
Application татах бол энд дарна уу.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2023/06/Application-Guidelines-for-SNU-President-Fellowship-Spring-2024.pdf”]
ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБА