Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын их сургуулийн захирлын ажлын байрны албан тушаалд өрсөлдөх ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь их сургуулийн захирлын ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
Ажлын байранд тавигдах шаардлага | Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Докторын зэрэгтэй | Профессор цолтой | ||
Мэргэжил | Тухайн их сургуулийн эрхэлдэг сургалтын аль нэг чиглэлээр дээд боловсролтой | |||
Мэргэшил | Тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн | |||
Туршлага | Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан. Менежмент, эрх зүйн зохих мэдлэг, туршлагатай |
Их, дээд сургуульд ажилласан, багшлах, эрдэм судлалын ажлын туршлагатай | ||
Урчадвар | Байгууллагын хамт олон, сургалт, судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй | Удирдах арга барил, манлайлах, харилцааны өндөр чадвартай | ||
Тусгай шаардлага | хууль дээдлэх, ёс зүйн дүрмийг чанд сахих |
Хоёр: Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх
Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичгийг Засгийн газрын III дугаар байрны 122 тоот өрөөнд 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн, битүүмжилж өөрийн биеэр авч ирнэ:
1. Монгол Улсын их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр /5 хуудсанд багтааж бичнэ/
2. Сонгон шалгаруулалтад оролцох талаархи хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;
3. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
4. Танилцуулга ( Curriculum Vitae)
5. Боловсролын зэрэг, эрдмийн цолны диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6. Монгол Улсын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
7. Ажил байдлын тодорхойлолт;
8. Зарласан албан тушаалыг хийж гүйцэтгэх чадвар туршлагыг нь нотлох тодорхойлолт ирүүлэх 2 хүний нэр, холбоо барих хаяг, утасны дугаар, e-мэйл (Тодорхойлолт гаргагч нь ашиг сонирхолын зөрчилгүй байвал зохино);
9. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
10. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
11. 4х6-ийн хэмжээтэй 2 хувь зураг.
Сонгон шалгаруулалтыг эрх бүхий байгууллагаас гаргасан журам, аргачлалын дагуу явуулна.
ЗАСГИЙН ГАЗРЫН III ДУГААР БАЙР, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Утас: 266282