БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн (Seoul National University) оюутан солилцооны хөтөлбөрт 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 1-3 түвшний идэвхтэй суралцаж буй суралцагч байх (дор хаяж 1 улирал бүтэн суралцсан, төгсөх болзол хангаагүй байх)
- МУИС-ийн ахисан түвшний идэвхтэй суралцаж буй суралцагч байх (дор хаяж 1 улирал бүтэн суралцсан, амжилттай дүгнэгдсэн байх)
- Бакалаврын суралцагчийн хувьд Голч дүн 2.5 болон түүнээс дээш байх
- Ахисан түвшний суралцагчийн хувьд Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Англи эсвэл Солонгос дундаас дээш мэдлэгтэй байх эсвэл дараах оноотой байх. Үүнд:
- TOEFL IBT 88 эсвэл түүнээс дээш, IELTS 6.0 эсвэл түүнээс дээш, TEPS 560 эсвэл түүнээс дээш
- TOPIK level 5 эсвэл түүнээс дээш
- Сөүлийн үндэсний их сургуулийн тусгай шаардлагууд. Үүнд:
- Солонгосын түүх/Сэтгэл судлал/Статистик/Эмзүйн тэнхим TOPIK level 5 эсвэл түүнээс дээш Солонгос хэлний сертификат шаардана.
- Бизнесийн удирдлагын сургууль: солилцооны оюутныг өргөдөл нааштайгаар шийдэгдэх боломж бага. Хичээл сонголтын үеэр өөрийн оюутнуудыг сонгуулснаас үлдсэн хичээлээс сонгох боломжтой.
- Компьютерын ухаан, инженерчлэлийн сургууль: IT, компьютер инженерчлэлийн хөтөлбөрт суралцах хүсэлтэй суралцагчид хамгийн багадаа мэргэжлийн хичээлийн 15 кредит амжилттай судалсан байх
- Солонгос улсын түүх, Солонгос хэл, хэл шинжлэл, Статистик, Эм зүй хөтөлбөрт суралцах хүсэлтэй суралцагчид Солонгос хэлний батламж хавсаргах (TOPIK Level 5 ба түүнээс дээш)
- Хууль, эрх зүйн чиглэлээр суралцах боломжгүй.
- MBA хөтөлбөрт суралцах хүсэлтэй суралцагчид урьдчилж СҮИС оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоно.
Бүрдүүлэх материалууд /бүх бичиг баримт англи эсвэл солонгос хэл дээр байх/
- CV (загвар байхгүй)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байх)
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байх)
- Statement of purpose буюу суралцах зорилго тодорхойлсон эсээ (англи эсвэл солонгос хэл дээр шивсэн байна, 1-2 нүүр)
- Ахисан түвшний оюутнууд Багшийн тодорхойлох захидал (албан захианы хэлбэртэй, гарын үсэг зурж тамга дарсан байх)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
Суралцах хугацаа: 1-2 улирал. Бакалаврын оюутан хамгийн ихдээ 18 кредит, ахисан түвшний оюутан хамгийн ихдээ 12 кредит судлах боломжтой.
Хөтөлбөр:
- Бакалавр: http://en.snu.ac.kr/undergraduate-programs
- Ахисан түвшин: Graduate – Programs – Academics – Seoul National University (snu.ac.kr)
- Солонгос хэлний хөтөлбөрийн танилцуулга (төлбөртэй): https://lei.snu.ac.kr/mobile/en/klec/main/main.jsp
Зардал: 2 сургуулийн гэрээний дагуу МУИС-д сургалтын төлбөрөө төлж, Сөүлийн Үндэсний их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр, онгоцны тийз, даатгал болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 09 дугаар сарын 08-ний 14.00 цаг хүртэл. Хүсэлт гаргагчид бүрдүүлэх материалыг 1 багц PDF file болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Материал явуулахдаа овог нэр, утасны дугаар, хэдэн улирал суралцахаа бичсэн байна. Зөвхөн зааврын дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг авахыг анхаарна уу.
Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.
Оюутны хөгжлийн төв нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Сөүлийн Үндэсний Их Сургуульд илгээнэ. Сөүлийн Үндэсний Их Сургууль нь элсэлтийн сонгон шалгаруулалтыг хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээх бөгөөд тухайн сургуулиас ирүүлсэн мэйлд цаг тухайд нь хариулт өгөхийг анхаарна уу.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ