Нагояа их сургуулийн 2023-2024 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр (NUPACE) зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон Улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2023-2024 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. 

Шаардлага: 

  1. МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй (төгсөх болзол хангаагүй) оюутан байх /хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх/  
  1. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш 
  1. Англи, Япон хэлний доорх түвшний мэдлэгтэй байх.  
  • Англи хэл дээр суралцах бол TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 485 эсвэл түүнээс дээш оноотой байх.  
  • Япон хэл дээр суралцах бол JLPT N1 түвшинтэй байх.  

Бүрдүүлэх материал: 

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх) 
  1. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх) 
  1. Тодорхойлох захиа -1ш (загварын дагуу, багшийн гарын үсэгтэй байх) https://nupace.iee.nagoya-u.ac.jp/en/apply/doc/Confidential_Reference.doc 
  1. Суралцах төлөвлөгөө 
  • Англи хэл дээр 400 үг 
  • Япон хэл дээр 800 тэмдэгт  
  • Судлаач оюутан 800-1600 үг  
  • Агуулга: өөрийн сургалтын төлөвлөгөө, зорилт, Нагояа их сургуульд судлах хүсэлтэй хичээлийн жагсаалтыг багтаасан байна.  
  • Сургуулийн нэр, хөтөлбөр, овог нэрийг хуудасны дээд талд бичиж хамгийн сүүлд өөрийн гарын үсэг /овог нэр/ он сар тавьсан байна.  
  • Шивсэн байна 
  1. Хэлний мэдлэгийг харуулсан сертификатын хуулбар: TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 485 эсвэл Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N1 онооны батламжийн хуулбар/ 
  1. Гадаад паспортын хуулбар 
  1. Цээж зураг 
  1. Санхүүгийн/банкны баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах бол – 1,000,000 йены баталгаа гаргана. (Банкны англи хэл дээрх албан тодорхойлолт байна) 

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт, хичээлийн календарчилсан төлөвлөгөө, оюутан солилцооны хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу.  

https://nupace.iee.nagoya-u.ac.jp/en/apply/index.html 

Төлбөр:  Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр (https://nupace.iee.nagoya-u.ac.jp/en/life/accommo.html) болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна. 

Хамрагдах оюутны тоо:  2  

Хөтөлбөрийн жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр холбогдон авна уу: https://nupace.iee.nagoya-u.ac.jp/en/academic/course/overview.html 

Хүсэлт гаргах сүүлийн хугацаа:  Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар 1 багц файл болгон 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. (хугацааг сунгахгүй тул тодруулах асуулт байвал хүсэлт гаргах сүүлийн хугацаанаас өмнө холбогдоно уу) 

Сонгон шалгаруулалтыг Нагояа их сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Нагояа их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн тус сургуулийн онлайн бүртгэлийн системд заасан хугацаанд илгээхийг анхаарна уу. 

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар