“Falling Walls Lab Mongolia‘23″  олон улсын эрдэм шинжилгээний форумд оролцохыг урьж байна 

Share Button

Шинийг эрэлхийлэгч залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia‘23″ форумд оролцохыг урьж байна. 

Форумын зорилго нь олон талт оролцогчдод өөрсдийн инновац, харилцааны ур чадвараа хөгжүүлэх, үр нөлөөтэй, тогтвортой хамтын ажиллагааг дэмжих орчныг бий болгоход оршино. Тус форумаар бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа шүүгчид болон  мэргэжилтнүүдэд гурван минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгодог. 

Үндэсний ялагч Монгол Улсаа төлөөлөн энэ оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Берлин хотноо болох ”Falling Walls Lab Int” финалын тэмцээнд олон улсын 100 гаруй үндэсний ялагчидтай өрсөлдөх эрхийг авна. Бүх финалистууд ”Falling Walls Science Summit”-д сонсогчоор оролцох эрхтэй ба олон улсын ялагч мөнгөн шагналтай. 

“FallingWallsLabMongolia”форум 2023 оны есдүгээр сарын 25-нд 14:00 цагаас МУИС-ийн Номын сангийн хурлын танхим 502 тоот ба www.zoom.us онлайн платформоор танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Оролцогчдын бүртгэл https://falling-walls.com/lab/apply/mongolia/хаягаар2023 оны есдүгээр сарын 17-ны өдрийг дуустал явагдана. 

Форумын ерөнхий зохион байгуулагчаарБоловсрол, Шинжлэх Ухааны Яам,“Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, Монгол-Германыхамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Их Сургууль, албан ёсны түншээр Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ, дэмжигчээр “Falling Walls Foundation”, ”INWES – олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо” тус тус дэмжин хамтран ажиллаж байна. 

“Falling Walls Lab Mongolia” мэдээллийг шуурхай хүргэхийн тулд та бүхнийг өөрсдийн сургууль, хүрээлэн, байгууллагын  судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд энэхүү мэдээллийг цааш нь түгээхийг хүсэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг англи хэлээр хавсаргав. 

Монголын үндэсний ялагч анх удаа оролцсон 2019 оны ”Falling Walls Lab Int.”финалын шатны онцлох видеогhttps://www.youtube.com/watch?v=Y2BbrQu1ZP8 болон өмнөх жилийн ялагчдын бичлэгийг доорх холбоосоор орж сонирхоно уу: 

Холбоо барих: Falling Walls Lab Mongolia (info@artsandmediaconsulting.org, 

Утас: 99169084эсвэл the Falling Walls Foundation (lab@fallingwalls.com). 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.fallingwalls.com/lab эсвэл fb.me/FallingWallsLabEngageMongoliaхуудаснаас авна уу. 

“Falling Walls Lab  Mongolia” зохион байгуулах комисс 

СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БОДЛОГЫН ГАЗАР 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар