МУИС болон Тайваны Үндэсний Ченчи Их Сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2023-2024 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн идэвхтэй суралцаж буй, багадаа 1 улирал амжилттай суралцсан бакалавр, магистрын оюутан байх (төгсөх болзол хангаагүй)
- Голч оноо 2.75-аас дээш байна.
- Хэлний түвшин: англи хэл дээр суралцах суралцагчид – TOEFL iBT 80/IELTS 6.0 /TOEIC 700/ CEFR B2 оноотой байх, хятад хэл дээр суралцах суралцагчид HSK level 4 түвшний мэдлэгтэй байх (хэлний онооны батламжийг хавсаргах).
Бүрдүүлэх материал /бүх материал англи/хятад хэл дээр байна/:
- CV (тодорхой загвар байхгүй)
- Сургуулийн тодорхойлолт (ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (ТҮЦ машинаас авсан байх)
- Багшийн тодорхойлох захиа /Recommendation letter/ англи хэл дээр, тодорхойлолт гаргагчийн гарын үсэг, тамгатай байх
- Statement of purpose буюу суралцах/судалгааны төлөвлөгөө бүхий эсээ (A4 хэмжээтэй 2 хуудаснаас хэтрэхгүй)
- Англи эсвэл хятад хэлний онооны батламж.
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 1 (паспортын хэмжээтэй)
Хөтөлбөр:
Англи хэл дээр судлах хөтөлбөрийн жагсаалт – https://moltke.nccu.edu.tw/qrycourse/qryEngSub.jsp
Суралцах хугацаа: 1-2 улирал
Суралцах хичээлийн кредит: 9-18 NCCU (1 NCCU кредит = 2 ECTS)
Сургалтын төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон утасны дугаар, суралцах улирлын хамт studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Ченчи Их Сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан өгсөн хугацаанд багтаан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу. Эхний шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд тус их сургуулийн холбогдох мэргэжилтэн болон манай төвийн доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.
“NATIONAL CHENGCHI UNIVERSITY” –гийн вэб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
FACTSHEET: https://oic.nccu.edu.tw/Home/Download?FileId=707F13B0-43B8-492F-8CB1-1842E5A4AA94
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
Багш, оюутны хөгжлийн төв
306 тоот, 77307730-1519