МУИС болон БНСУ-ын Ханкүк гадаад хэлний их сургуулийн (Hankuk University of Foreign Studies) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй (хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй байх)
- Голч дүн 2.5 болон түүнээс дээш байх
- Хэлний түвшин:
- Англи хэл дээр явагдах хөтөлбөрт суралцах бол англи хэлний TOEFL/TOEFL ITP 550 эсвэл түүнээс дээш (Computer based 213 эсвэл түүнээс дээш, Internet based 80 эсвэл түүнээс дээш), TOEIC 750 эсвэл түүнээс дээш, IELTS 6.0 түвшинтэй байх.
- Солонгос хэл дээр явагдах хөтөлбөрт хамрагдах бол солонгос хэлний TOPIK level 3+, KLAT 150+ (B2) түвшинтэй байх.
- Хэлний онооны батламжийг хавсаргах ба батламж байхгүй бол англи/солонгос хэлний багшийн тухайн хэлний хангалттай мэдлэгтэйг бататгах тодорхойлох захидал хавсаргах.
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэлээр байна/:
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан)
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан)
- Тодорхойлох захидал англи эсвэл солонгос хэл дээр (Багшийн гарын үсэгтэй, холбогдох хаягийг бичсэн байх)
- Хэлний түвшин батлах батламж, сертификатын хуулбар эсвэл гадаад хэлний багшийн хэлний түвшнийг бататгасан тодорхойлох захидал (багшийн гарын үсэгтэй байх)
- Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий 1-2 нүүр эсээ (англи/солонгос хэл дээр шивсэн байна)
- 3*4 хэмжээтэй, цагаан артай, өнгөт цээж зураг файлаар явуулах (jpg өргөтгөлтэй)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Дотуур байранд орох өргөдөл, эрүүл мэндийн бичиг (эрүүл мэндийн бичиг эмчийн гарын үсэг, тамгатай байна. Өргөдөл, эрүүл мэндийн бичгийг татан гараар бөглөсний дараа сканердан PDF file болгон явуулна)
- Дотуур байрны өргөдөл татах (суралцах сургууль/хөтөлбөрөөс хамааран сонгоно)
- Эрүүл мэндийн бичиг татах
9. Санхүүгийн баталгаа – Хууль зүйн яам, Иргэн харьяатын газар зэрэг байгууллагаас шаарддаг болсон тул суралцах хугацаанаасаа хамаарч дараах мөнгөн дүн бүхий санхүүгийн баталгааг тэнцсэн тохиолдолд гаргаж өгөх (Суралцах хугацаанд хамаарах үнийн дүн бүхий мөнгө таны эсвэл эцэг, эхийн нэр дээрх банкны дансанд байх ёстойг анхаарна уу.)
- 4 сарын хугацаанд суралцах бол 5000 USD
- 6 сарын хугацаанд суралцах бол 8000 USD
- 10 сарын хугацаанд суралцах бол 13000 USD
- 12 сарын хугацаанд суралцах бол 16000 USD
Суралцах хугацаа: 1-2 улирал (өөрийн хүсэлтээр)
Судлах боломжтой хичээлийн жагсаалтыг эндээс үзнэ үү.
Судлах боломжгүй хөтөлбөр/сургууль:
- Хууль зүйн сургуулийн хөтөлбөрүүд,
- Бизнесийн сургуулийн хөтөлбөрүүд,
- Хэл шинжлэл ба дипломат ажиллагаа,
- Хэл шинжлэл ба худалдаа.
Тухайн сургуулийн солилцооны хөтөлбөрийн талаар эндээс үзнэ үү.
Гадаад оюутан зориулсан гарын авлагатай эндээс танилцана уу.
Сургалтын төлбөр, бусад зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр, даатгал болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 10 дүгээр сарын 21-ний 15:00 цаг хүртэл.
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл өргөтгөлтэй (тод харагдахуйц) болгон утасны дугаар, суралцах улирлын хамт studentaffairs@num.edu.mn и-мэйл хаягаар илгээнэ. PDF file-аас бусад өргөтгөлтэй бичиг баримтыг хүлээн авахгүй болно.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Оюутны хөгжлийн төв нь хүсэлт гаргагчдын материалыг Ханкүүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээж Ханкүүк их сургууль нь эцсийн шалгаруулалтыг хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтай бөгөөд шалгарсан тохиолдолд өгсөн хугацаанд багтаан тухайн сургуулийн онлайн системд бүртгүүлэхийг анхаарна уу. Эхний шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд Ханкүүк их сургуулийн холбогдох мэргэжилтэн болон манай төвийн доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.
Хүсэлт гаргагч та өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон утасны дугаар болон суралцах улирлын хамт studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
Багш, оюутны хөгжлийн төв
306 тоот, 77307730-1519