Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд ажилтнуудыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагын дагуу, зарласан мэргэжлийн чиглэлээр шалгаруулж авна. Шалгаруулалтад орох хүмүүс жагсаалтад дурдсан мэргэжлүүдээс сонгож, дараах материалыг бүрдүүлэн, 2013 оны 01-р сарын 20-ны дотор Боловсролын хүрээлэнд Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Багшийн хөгжлийн ордон, # 301 тоот хаягаар ирүүлнэ үү.
* Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
* Иргэний үнэмлэх / хуулбар /
* Анкет
* Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар
* Боловсрол, сургалтын онол, аргазүйгээр нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт
* Хамгийн сүүлд ажиллаж байсан ажил олгогчийн тодорхойлолт.
Харилцах утас/факс: 70125568, 70124809
е-mail: sanjaabadam@mier.mn, narantsetseg@mier.mn
АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Эрдэм шинжилгээний ахлах ажилтны орон тоонд
- Сургалтын хөтөлбөр, стандартын бодлогын судалгааны секторын эрхлэгч
- Сурах бичгийн онол, арга зүйн судалгааны секторын эрхлэгч
- Мэргэжлийн боловсролын бодлогын судалгааны секторын эрхлэгч
- Багшийн хөгжлийн бодлогын судалгааны секторын эрхлэгч
- Хүүхдийн хөгжлийн бодлогын судалгааны секторын эрхлэгч
- Боловсролын салбарын хөгжлийн бодлогын судалгааны секторын эрхлэгч
Эрдэм шинжилгээний дэд ажилтны орон тоонд
- Сургалтын хөтөлбөрийн судалгааны сектор
- СӨБ-ын сургалтын хөтөлбөрийн судалгаа
- Бага ангийн эх хэл, утга зохиолын сургалтын хөтөлбөрийн судалгаа
- Дунд ангийн эх хэл, утга зохиолын сургалтын хөтөлбөрийн судалгаа
- Байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийн судалгаа
- Химийн сургалтын хөтөлбөрийн судалгаа
- Биологийн сургалтын хөтөлбөрийн судалгаа
- Газарзүйн сургалтын хөтөлбөрийн судалгаа
- Дуу хөгжмийн сургалтын хөтөлбөрийн судалгаа
- Технологийн сургалтын хөтөлбөрийн судалгаа
10. Түүх, нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн судалгаа
11. Биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн судалгаа
12. Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн судалгаа
13. Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрийн судалгаа
- Сурах бичиг, сургалтын орчны судалгааны сектор
- Онлайн сургалт, сургалтын интерактив хэрэглэгдэхүүний судалгаа
- Сургалтын орчны стандартын судалгаа
- Сурах бичгийн технологийн судалгаа
- Бага боловсролын сурах бичгийн судалгаа
- Сургалтын үнэлгээний технологийн судалгаа
- Номын сан, мэдээллийн төвийн ажилтан
- Мэргэжлийн стандарт, шатлалын судалгаа
- Мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн судалгаа
- Дээд боловсролын чанарын үнэлгээ, баталгаажуулалтын судалгаа
- Дээд боловсролын менежментийн судалгаа
- Багш мэргэжлийн стандарт, хөтөлбөрийн судалгаа
- Сургалтын арга зүй, багшийн ур чадварын хөгжлийн судалгаа
- Багшийн сургалтын хэрэгцээ, ажлын үнэлгээ, сургуулийн зураглалын судалгаа
- Бага насны хүүхдийн бие бялдар, сэтгэл зүйн судалгаа
- Хүүхдийн бие бялдар, сэтгэл зүйн судалгаа
- Ажил, мэргэжлийн баримжааны судалгаа
- Авьяастай хүүхдийн хөгжлийн судалгаа
- Боловсролын салбарын статистикийн шинжилгээ
- Насан туршийн хөгжил, боловсролын судалгаа
- Боловсролын салбарын санхүүжилтийн судалгаа
- Боловсролын менежмент, төлөвлөлтийн судалгаа
- Боловсролын байгууллагын хөгжлийн судалгаа
- Боловсролын байгууллагын үнэлгээний судалгаа
- Боловсролын чанарын судалгаа
- Боловсролын мэдээллийн технологийн бодлогын судалгаа
- Мэргэжлийн болон дээд боловсролын судалгааны сектор
- Багшийн хөгжлийн судалгааны сектор
- Хүүхдийн хөгжлийн судалгааны сектор
- Боловсролын бодлого, стратеги хөгжлийн судалгааны сектор
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АХЛАХ БОЛОН ДЭД АЖИЛТНЫ ОРОН ТООНД ТАВИГДАХ
МЭРГЭЖЛИЙН ШААРДЛАГА
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан дор дурьдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Докторын /Ph.D/-ын зэрэгтэй, докторын зэрэг хамгаалснаас хойш 6 -аас доошгүй жил судалгааны чиглэлээрээ дагнан ажилласан;
2. Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил, эрдэм шинжилгээний бага хурал, семинар удирдах арга барил эзэмшсэн, багаар ажиллах чадвартай;
3. Эрдэм шинжилгээний ажилтныг шинэ мэдээллээр хангах, дадлагажуулах, тэднийг эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах чиглэлээр ажилласан;
4. Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн
5. Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглээний программуудыг эзэмшсэн;
6. Эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, дадлагажуулж, өөрийн шавь сургалтыг бий болгосон;
7. Эрдэм шинжилгээний ажилтны ѐс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг, бусдыг үлгэрлэн манлайлдаг;
Эрдэм шинжилгээний дэд ажилтан дор дурьдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Магистраас доошгүй зэрэгтэй,
2. Шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлыг гүйцэтгэх арга зүй эзэмшсэн, багаар ажиллах чадвартай;
3. Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглээний программуудыг эзэмшсэн;
4. Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн
5. Эрдэм шинжилгээний ажилтны ѐс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг;
6. Судалгааны чиглэлээрээ сүүлийн 4 жил ажилласан.
БШУЯ-ны Боловсролын хүрээлэн