“Үндсэн хуулийн хичээл заах тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдэлдэг ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, хэм хэмжээг хүүхэд, залуучуудад гүнзгий танин мэдүүлэх зорилгоор Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Чойжамц МУИС-ийн оюутан залуучуудад Үндсэн хуулийн тухай лекц уншина. Сонирхсон оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хаана: МУИС-Хуульзүйн сургууль, 3 давхар, лекцийн танхим
Хэзээ: 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11.00 цагаас
ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ