“Шинэ багшийг чиглүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа 

Share Button

МУИС-ийн  Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс “Шинэ багшийг  чиглүүлэх сургалт”-ыг есдүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа. “Шинэ багшийг  чиглүүлэх сургалт”  /New Faculty Orientation/ нь МУИС-д шинээр ажилд орсон багш нарт байгууллагын зорилго, стратегийн төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, сургуулийн дотоод дүрэм, журам, мэдээллийн системийн хэрэглээ, сургуулийн бүтцийн талаар мэдээлэл өгөх зорилготой билээ. Цаашлаад шинэ багш нарт  тулгамдаж буй асуудал,  эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын талаар санал бодлыг нь сонсож, тэдний академик хөгжлийг дэмжих зорилготой.

Түүнчлэн хичээлийг үр өгөөжтэй заах арга зүй, сургалтын шинэ арга барил, тэгш хамран сургах, тусгай хэрэгцээт боловсрол, хичээлийн тохируулгын талаар ойлголт мэдээлэл өгчээ. 

Энэ удаагийн сургалтад МУИС-ийн дөрвөн бүрэлдэхүүн  /ШУС, ХШУИС, УТОУХНУС, ХЗС/ сургуульд шинээр ажилд орсон 15 багш хамрагдлаа.  

МУИС-ийн Эрдмийн хамт олны гишүүн болсон шинэ багш нартаа амжилт хүсье. 

 

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар