“Хаан шонхор” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гарна

Share Button

2012 онд“Монгол улсын үндэсний бахархалт шувуу”-г тодруулах ажил зохион байгуулагдаж, шонхор шувууг үндэсний бахархалт шувуу гэж тунхаглан зарласан билээ.  Энэхүү ажлын хүрээнд Монголын шувуу судлалын нийгэмлэгээс 2012 оны 11-р сарын 13-16-нд “Хаан шонхор” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Байгалийн түүхийн музей, Богд хааны музей, Монгол бөхийн өргөөнд гаргаж, олон нийтэд танилцуулсан юм.

Энэ удаад МУИС, Экологийн боловсролын төвийн Экологи-Байгалийн музейд тус гэрэл зургуудийг 2013 оны 1-р сарын 9-өөс эхлэн толилуулах гэж байна.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар