МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхим, Нийгмийн судалгааны хүрээлэн Японы Шукутоку их сургууль, Азийн нийгмийн ажлын судалгааны хүрээлэн, Бүс ба зам олон улсын хөгжлийн судалгааны академи хамтран ээлжит олон улсын “OPEN MIND MONGOLIA 2023” хурлыг “ӨНӨӨГИЙН НИЙГМИЙН СОРИЛТОД БҮТЭЭЛЧ ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Хурлыг МУИС-ийн Номын сангийн 502 тоот болон Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот өрөөнд 2023 оны есдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.
Хурлын хүрээнд засаглал, хүрээлэн буй орчин, боловсрол, жендэр, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуулууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлуудын талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.
Зочин илтгэгчид