Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Баасанжаргал, нийтийн хэв журам хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бум-Эрдэнэ болон замын цагдаагийн дэслэгч Ч.Гантулга нар оюутны 1 дүгээр байрны оюутнуудад мэдээлэл өглөө. Тухайлбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи, тамхины хор уршиг болон замын хөдөлгөөний дүрмийн талаар яриа, таниулга хийв.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ