Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилтээр “Энэтхэг ба Монгол Улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэ хүрээнд МУИС-ийн нэгдүгээр байрны Эрдмийн танхим (дугуй заал)-д олон улсын лекцийг зохион байгуулахаар боллоо. Лекцийг 2023 оны аравдугаар сарын 11 өдрийн 09-12 цагийн хооронд Герман, Эстони, Итали, Энэтхэг, Монгол гэсэн улсын багш нар хамтран хотын байгальд түшиглэсэн шийдэл, ногоон-цэнхэр байгууламж, амьдрахад таатай хот сэдвийн хүрээнд нийтэд нээлттэй хэлбэрээр лекц уншина.
- Монгол Улс, Монгол Улсын Их сургууль, Монгол хэлээр
О.Алтансүх: Байгальд түшиглэсэн шийдлийн олон улсын мэдээллийн сан ба БТШ-ийн төрлүүд
- Герман Улс, Мартин Лутхерийн их сургууль, Англи хэлээр
Arjan de Groot: Байгальд түшиглэсэн шийдлийн үзэл баримтлал ба хэрэглээний талбар
- Итали Улс, Катанын их сургууль, Англи хэлээр
Daniele La Rosa: Уур амьсгалын өөрчлөлтөд зориулж хотын ногоон байгууламжийг сайжруулах төлөвлөлтийн шалгуурууд
- Эстони Улс, Эстонийн хөдөө аж ахуйн их сургууль, Англи хэлээр
Anton Shkaruba, Siiri Külm: Хотын экосистемийн эерэг ба сөрөг үйлчилгээ
- Энэтхэг Улс, Жавахарлалын Нехру их сургууль, Англи хэлээр
Joshi Pawan Kumar: Амьдрахад таатай хот
Уг нээлттэй лекцийн зорилго нь байгальд түшиглэсэн шийдэл, ногоон-цэнхэр байгууламж, амьдрахад таатай хотын тухай ойлголтыг олон нийтэд түгээхэд оршино.
Төслийн цахим хуудас: https://urgent-project.net/
Төслийн Facebook хуудасс:https://www.facebook.com/groups/urbangreenblue
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.
Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.