МУИС болон Япон Улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн (Tokyo University of Foreign Studies) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалавр (дор хаяж 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй) болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Япон хэлний JLPT – N1-N2, эсвэл англи хэлний CEFR B2 мэдлэгтэй байх.
Бүрдүүлэх материал:
- Дүнгийн тодорхойлолт (англи хэлээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Application form
- Суралцах төлөвлөгөө
- Эрүүл мэндийн бичиг
- Суралцах гэрээ
- JASSO тэтгэлгийн маягт
- Паспортын хуулбар
- Checklist
Суралцах хугацаа:
- 1 семестр (2024 оны 4 сарын 01-ээс ойролцоогоор 2024 оны 7 сарын 15)
- 2 семестр (2024 оны 4 сарын 01-ээс ойролцоогоор 2024 оны 7 сарын 15, 2024 оны 10 сарын 01-ээс 2025 оны 01 сарын сүүлч хүртэл)
Оюутны тоо: 2
Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой (шалгарсан тохиолдолд, шалгуурыг эндээс үзнэ үү)
Дотуур байрны төлбөр: сарын 32000-46000 йен. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл (файлын хэмжээ 2-4Mb хэтрэхгүй, тод байх) болгон хэдэн улирал суралцахаа утасны дугаарын хамт studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Англи болон япон хэлээрх хичээлийн хөтөлбөрийн жагсаалттай эндээс танилцана уу. Судлах боломжтой хичээлүүд таны сургалтын төлөвлөгөө, суралцаж буй хөтөлбөртэй уялдаж байгааг харгалзан үзэхийг зөвлөж байна.
Оюутны хөгжлийн төв нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Токиогийн гадаад хэлний сургууль эцсийн сонгон шалгаруулалтыг хийх бөгөөд тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг тухайн сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Оюутны хөгжлийн төв
Багш, оюутны хөгжлийн төв, 306 тоот
77307730 – 1519