Азийн хөгжлийн сангийн 2023-2024 оны хичээлийн жилд олгож буй тэтгэлгийн анхан шатны шалгаруулалтын дүн гарлаа
Тэтгэлгийн зорилго: Азийн хөгжлийн сан нь сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлэх ерөнхий зорилгын хүрээнд МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих зорилготой.
Жил бүр бакалаврын түвшний суралцагчдад тэтгэлэг олгодог. Энэ хичээлийн жилд 15 суралцагч үргэлжлүүлэн тэтгэлгээ авах болзлыг хангасан. Шинээр тэтгэлэгт тэнцсэн нэг суралцагч нь шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртэл нь тэтгэлгийг олгох юм.
МУИС-ийн 2023 оны аравдугаар сарын 05-ны өдрийн А/437 тоот ажлын хэсгийн тушаалаар тэтгэлэгт хүсэлт өгсөн суралцагчдын материалтай танилцаж анхан шатны шалгаруулалтыг хийв. Анхан шатны шалгаруулалтаар ШУС-ийн НУС-ын Социологи хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч А.Номин-Эрдэнэ, Эдийн засаг хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Б.Өлзийсайхан, Антропологи хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Ц.Мөнхзаяа нар тэнцсэн. Тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг Азийн хөгжлийн сан хийж дүнг мэдээлэх болно.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ